“Витафит"-ын Био жүүснээс мөөгөнцөрдсөн эд гарав

“Витафит” ХХК-ийн бүтээгдэхүүний чанартай холбоотой гомдол тасрахаа болих нь ээ.

Учир нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-доор “Витафит” компанийн “Гоё” жүүснээс мөөгөнцөр гарч шуугиан тарьж байлаа.

Иргэн Ганбат нь “Оргил” худалдааны төвөөс худалдаж авсан “Витафит” группийн үйлдвэрлэсэн ногоон чавганы шүүсэнд тунадас үүссэн тухай бичлэгийг ил болгож байсан удаатай.

Витафит компанийнзүгээс “Хадгалалт, тээвэрлэлтийн горим алдсанаас үүссэн байж болзошгүй. Учир нь үйлдвэрлэлийн явцад тунадас үүсэх ямар ч боломжгүй” гэсэн тайлбарыг хийж байв. Гэвч “Витафит” –ын бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол дахин гарлаа. Иргэн Амгаланбаатар тус компанийн “Био” жүүснээс авч уух үед гадуураа мөөгөнцөрдсөн зөөлөн эд гарч ирсэн байна. Тэрээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагуудад хандахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ