Өмнөд Солонгос улс хилийн бүсдээ чанга яригчийг дахин байрлууллаа

Хэдхэн хоногийн өмнө Хойд Солонгос улсын тал, гар аргаар хийсэн тэсрэх бодис бүхий хайрцагийг Өмнөд Солонгос улсын хилийн бүс рүү 440 метр нэвтрэн орж газар булсан хэрэг үйлдсэн билээ.

Тэрхүү тэсрэх бодисон дээр гишгэсэн Өмнөд Солонгос улсын хоёр хилчин хөлөө тайруулсан бол хилчид өөр бусад газарт нуусангурван ширхэг тэсрэх бодисыг аюулгүй болгосон байна.

Дээрх явдалтай холбоотойгоор Өмнөд Солонгос улс сүүлийн 11-н жилийн турш хэрэглээгүй байсан цэргийн зориулалт бүхий чанга яригчийг дахин ажиллуулахаар өнөөдрөөс эхлэн суурилуулж эхэллээ. Одоогоор хоёр ширхэг чанга яригчийг бүрэн суурилуулж дуусгасан ба тэдгээрийг Хойд Солонгосын талаас үйлдсэн үйлдэлд, хариу үзүүлэхдээ ашиглах юм байна.

Өмнөд Солонгосын хилийн 11-н бүс дээр цэргийн зориулалт бүхий чанга яригч суурилагдсан байдаг бөгөөд тэдгээрийг хоёр Солонгосын харилцан тохиролцсоноор 2004 оны 6-р сард татан буулгасан байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ