Цайны газруудын таваг, халбаганаас нян илэрчээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг цайны газруудадМэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийжээ. Шалгалтаар мэргэжлийн бус орчинд хүнсний эрүүл ахуй, хадгалалтын ямар ч горимгүй, мэргэжлийн бус тогооч ажиллуулдаг зэрэг зөрчил илэрчээ. Мөн хоолны дээжийг болсон болон түүхий бүтээгдэхүүнтэй хамт хадгалдаг, мөн хөргөгч хөлдөөгч хомс учир түргэн гэмтэж, мууддаг бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд хадгалдаг, гал тогооны ариун цэвэр хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрснээс хамгийн ноцтой нь аяга, таваг, сэрээ, халбага, хоолны хэрэгслийг дутуу угаадгаас болж нян илэрсэн байна. Тодруулбал, 33 хоолны газрын хоолны хэрэгслийг нян судлалын лабораторид шинжлүүлэхэд 75.2 хувь нь бохирдолттой гэсэн дүн гарчээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ