СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ сарын сүүлээр цочир хүйтрэх төлөвтэй байна

-ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ҮРГЭЛЖИЛСЭН БОРОО ОРНО-

Намрын урь орж малчид, тариаланчид өвлийн бэлтгэлдээ гарч эхлээд байна. Тиймээс ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл бэлдлээ. Улаанбаатар хотод энэ долоо хоногийн дунд болоод сүүл, дараа долоо хоногийн эхээр үргэлжилсэн бороо орно. Ирэх өдрүүдэд цаг агаар харьцангуй эрс, тэс байх төлөвтэй. Тодруулбал, өнөөдөр цэлмэг, халуун өдөр болох бол маргааш нь уур амьсгал 18 градус болж буурах магадлал өндөр байна гэж Ус цаг уур орчин шинжилгээний төвөөс хэлж байна.

Улаанбаатар хотын энэ долоо хоногийн урьдчилсан цаг агаарын мэдээ

Баасан гаригт:Өдөр 27 хэм, Шөнө 9 хэм /Үүл багасна/

Бямба гаригт: Өдөр 29 хэм, Шөнө 13 хэм /Үүлэрхэг/

Ням гаригт:Өдөр 26 хэм, Шөнө 14 хэм /Үүлэрхэг/

Хөвсгөл, Архангай, Хэнтий нуруу, Алтайн нуруунаас эх авч байгаа голын түвшин нэмэгдэнэ.13,17-нд орох борооны үеэр голын усны түвшин нэмэгдэнэ.Тиймээс хүчтэй орох ширүүн борооны үеэр орон нутгийн зам тээвэр, төмөр замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Мөн голын усны түвшин цаашид улам нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд амралт зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын албанаас анхааруулсан. Учир нь Онцгой байдлын газарт энэ зун ирсэн дуудлагын ихэнхи хувийг усны осол эзэлсэн юм. 2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 76 хүн усны ослоор нас барсан байна. Тухайлбал, хамгийн сүүлд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хийд багийн нутаг Хэрлэн голд иргэн О /48 настай, эрэгтэй/ усанд живсэн тухай мэдээллийг /2015.08.12/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.Архангай аймгийн Өгийннуур сумын Өгий багийн “Баярт овоо” гэдэг газар Өгийнуурт Улаанбаатар хотын харъяат А /43 настай, эрэгтэй/ живж нас барсан байна.

-НАЙМДУГААР САРЫН СҮҮЛЭЭР ЦОЧИР ХҮЙТЭРНЭ-

Энэ сарыг дуустал цаг агаар эрс тэс байх төлөвтэй байгааг харгалзан үзэж иргэд цаг агаарын мэдээгээ сонсож хувцаслалтаа тааруулж, ажил албаа төлөвлөөрэй. Наймдугаар сарын эхний өдрүүд агаарын температур олон жилийн дунджаас дулаан байна. Ялангуяа говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас 1.5градусаар дулаан байгаа аж. Энэ сарын 20 хүртэл агаарын температур айхтар хүйтрэх нь гайгүй. Бороо орж сэрүүсэхгүй л бол өдөртөө халуун байх төлөвтэй.

Харин наймдугаар сарын сүүлээр бороо ус татарсан ч температур багасч цочир хүйтэн болох төлөвтэй байна. Наймдугаар сарын 20-доос хойш уулархагнутгуудаар шөнөдөө хасах граудс руу орж цочир хүйтэрнэ.

-МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫН АНХААРАЛД-

Өнөөдрийн байдлаар газар тариалангийн нутгуудаар цочмог хүйтрэх төлөв ажиглагдаагүй ч сарын сүүлээр шөнөдөө хасах градуст шилжих тул иргэд, тариаланчдыг анхааран ажиллахыг сэрэмжлүүлж байна.

Энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эхээр буюу 16,17-ноос ихэнхи нутгийг хамарсан их хэмжээний бороо орох төлөвтэй байна.. Бороо орох үеэр халуун хүйтний зөрүү ихдээн салхи ширүүсдэг. Тиймээс ялангяа говийн аймгийн нутгаар салхины эрч 16-18 метр хүрч ширүүснэ.

Бороо хур ихтэй, салхи ширүүсэх төлөвтэй байгаа тул хадлан өвсөө хурааж авахаар төлөвлөж байгаа малчдын ажилд хүндрэл үүсч болзошгүй байна. Хожимдож орсон бороо өвс ногооны тэжээлийг урсгаж шим багатай байдаг учир өвлийн цагт малд хангалттай хэмжээний шим тэжээл өгч чаддаггүй. Тиймээс малчид бусад жилүүдтэй харьцуулахад илүү их хэмжээний хадлан тэжээл бэлдэх шаардлагатай болж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ