Бурхнаар бөөлжихийн оронд АИ-92-оор...

Бурхнаар бөөлждөг Б.Мөнгөнчимэгийн хэрэг прокурорт шилжээд байна. Олон хүний гайхлыг төрүүлж, заримынх нь шуналыг өдөөсөн энэ явдал нийгэмд ихээхэн шуугиан тарьсан юм. Гэхдээ түүний хэргийг хөнгөрүүлж үзэх талтай гэнэ. Яагаад гэвэл болчимгүй үйлдлийг нь дэвэргэж, ашиг олох зорилгодоо ашиглаж байсан багш лам нарын хүмүүст багагүй но байна. Тэдэндээ хариуцлага тооцох учиртай.

Бас Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнийг бурхнаар бөөлжиж байхын оронд АИ-92 бензинээр шээж байхгүй яав даа хэмээн халаглажээ. Тэгвэл ял бус, гавъяа ч болох байсан юм болов уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ