Федерико зодог тайлснаа мэдэгдэв

Италийн Сери А лигийн Рома багийн хамгаалагч Федерико Бальдзаретти хөлбөмбөгөөс зодог тайлж байгаагаа зарлаж, пүүзээ хананд өлгөхөөр болсон байна.
Жигүүрийн хагас хамгаалагч тэрээр сүүлийн хоёр жил ташааны бэртлээс болж, талбайд гарч чадалгүй, ийнхүү 33 насандаа зодог тайлах шийдвэр гаргасан байна.
Федерико Бальдзаретти хоёр жилийн өмнө шигшээ багаасаа зодог тайлснаа мэдэгдэж байлаа. Зодог тайлсны дараа Федерико Бальдзаретти Ромагийн менежментийн албанд ажиллахаар болоод байгаа гэнэ.
"Торино" багийн хүүхдийн академийн бүтээгдэхүүн Федерико Бальдзаретти оргил үедээ Италийн Ювентус, Фиорентина, Палермо багуудад хүчин зүтгэж явсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ