"Боко Харам" Камерунд халдлага үйлдлээ

Камеруны хойд хил дээр "Боко Харам" зэвсэгт бүлэглэлийнхэн халдлага үйлджээ. Тэдний эсрэг цэргийн ажиллагаанд олон мянган цэрэг оролцож байна. Энэхүү зэвсэгт халдлагын улмаас наад зах нь зургаан хүн амь үрэгдсэн байна.

Энэ тухай Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Дидье Бажек зарласан аж. Түүний хэлснээр, хэт даврагсад Блам тосгоныг довтолжээ. "Тэд тосгоны зургаан оршин суугчийг хөнөөсөн" харин цэргийнхэн халдлагыг няцааж чадсан гэж нэмж хэлжээ. "Аюулгүй байдлын хүчний үйл ажиллагааны үр дүнд 12 террорист амиа алдсан" гэж мөн хэлсэн аж.

"Боко харам" нь Нигерийн хойд болон зүүн хойд нутагт үйл ажиллагаа явуулж байгаа исламын бүлэглэл. Мөн хөрш зэргэлдээ Нигер, Камерун, Чад зэрэг улс орнуудад дайралт хийдэг.

Нигер Улсын нутаг дэвсгэр даяар Шариатыг (Исламын хууль) нэвтрүүлэх, бий болгох арга зам хайж байгаа "Боко Харам" нь Исламын халифатыг дэмждэг.

Тэд барууны боловсрол, ардчилал, эрх мэдлийг хуваарилах зарчим, түүнчлэн барууны хувцас өмсөх "харийн" соёлын бусад бүх элементүүдийг эсэргүүцдэг. Энэ оны гуравдугаар сард "Исламын улс" террорист байгууллагыг дэмжихээ тангарагласан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ