МУИС-ийн эчнээгийн нэг ангийнхан Э.Эрдэнбулган охины эмчилгээнд хандив өргөв

Э.Эрдэнэбулган охины эмчилгээний мөнгөнд зориулсан хандивын аян үргэлжилж байна. Саяхан МУИС-ийн эчнээ ангийнхан түүнд зориулан хандив цуглуулжээ.

Э.Эрдэнэбулганы талаар сануулахад, тэрээр 10 жилийн турш гуурсан хоолойн багтраа хүнд явцтай, даавар эмчилгээний улмаас үүссэн Кумшингоид хам шинж, Шөнийн амьсгал зогсох хам шинж гэсэн оноштойгоор өвчинтэйгээ тэмцэж яваа залуухан охин. Гармони эмчилгээний уршгаар 80кг-ын илүүдэл жинтэй болоод байна. Өвчин даамжирч Амьсгалын дутагдал 3-р зэрэгтэй ба дотор эрхтнүүдэд нөлөөлж, цус нь өтгөрөн хэвтрийн байдалд ороод багагүй хугацааг өнгөрөөжээ. Олон жилийн хүчтэй эм тарианы улмаас яс нь хэврэгшиж, амархан хугарч гэмтэхээр болсон бөгөөд булчингийн сулралаас болж босч чадахаа больсон юм. Хамгийн гол нь өвчний уг шалтгаан нь тодорхойгүй байгаа.

/Ангийн хүмүүнлэгийн түр хороо/

Дөнгөж 23 настай Э.Эрдэнбулган охинд олон байгууллага, хувь хүмүүс тусалж дэмжиж байгаагийн нэг бол “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ юм.

Тус байгууллагын Тэргүүн Г.Хажидмаа Э.Эрдэнэбулган охинд туслах хандивын аяныхаа хүрээнд нэг ангийн төгсөгчдөө уриалан зохион байгуулж, нийт нэг сая 220 мянган төгрөгийг цуглуулж, охины ээж М.Нармандахад хүлээлгэн өгчээ. МУИС-ын ХЗС-Эчнээ-1 ангийнхан Ангийн хүмүүнлэгийн түр хороог байгуулан аяныхаа ажлыг өрнүүлсэн аж. Ингээд тэд 7 хоногийн хугацаанд дээрх мөнгийг цуглуулсан байна. Ангийн андуудын сэтгэл гарган хандивласан энэхүү гэгээн өглөг Э.Эрдэнэбулган охиныг анагаахад бага ч атугай хувь нэмрээ өгнө гэдэгт итгэж буйгаа тэд илэрхийлсэн юм.

/2 удаа уулзалт зохион байгуулж, хуваарилалт хийв/

Ийнхүү монголчууд бид дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэгчлэн хүний мөстэй амьдарч чадвал дэлхийн Монгол болох цаг удахгүй биз ээ.

/Хандивын мөнгө шилжүүлсэн баримт/

/Хүмүүнлэгийн аяны гүйцэтгэлийн тайлан/

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ