Виза картны захиалга ирэх сарын нэгэнд дуусна

МОХ Оюутнуудын виза картны захиалгыг намар биш хавар явуулж байхаар болжээ. Энэ жилийн захиалгын хугацаа ирэх сарын нэгэнд дуусах бөгөөд захиалгаас хоцорсон бол ирэх шинэ хичээлийн жилээр элсэн орсон шинэ оюутнуудын картын бүртгэл явагдаж дууссаны дараа дахин захиалга авах юм. Өөрөөр хэлбэл шинэ оюутнуудын виза картны асуудал цэгцэрч дуустал хуучин оюутнууд мөнгөөрөө автобусанд зорчино гэсэн үг юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ