Өнөөдөр 75 хос хуримлана
Өнөөдөр намрын тэргүүн сарын шинийн гурван, Балжиннямтай билэгт сайн өдөртохиож буй. Энэ өдөр хуримын ордон ачаалал ихтэй өнжих талаар тус газраас мэдээллээ.
Тэр дундаа Гэрлэх ёслолын ордонд 75 хос хуримаа хийхээр бүртгүүлжээ. Харин аргын тооллын есдүгээр сарын 29, билгийн тооллын намрын дунд сарын шинийн 16-нд Балжинням, Дашням давхцсан билэгт сайн өдөр тохионо. Энэ өдөр Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийх хосуудын захиалгааар дүүрчээ.
Хурим хийхгүйгээр сайн өдрийг тохиолдуулангэрлэлтээ бүртгүүлэх хос ч олон байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан долоодугаар сарын тайланд өнгөрөгч сард нийт 9517 хос гэрлэлтээ бүртгүүлжээ. Тэднээс анх удаа бүртгүүлж буй 8140 хос байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ