Хөнгөн атлетиктийн ДАШТ-д манай гурван тамирчин оролцоно

Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-нд Хятадын Бээжин хотод эхлэх гэж байна. Энэ удаагийн тэмцээнд 90 гаруй орны шилдэг тамирчин өрсөлдөнө. Манай улсын хувьд эрэгтэйчүүдийн ангилалд гавьяат тамирчин Б.Сэр-Од, эмэгтэйчүүдийн төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар оролцох юм. Хөнгөн атлетикийн ДАШТ ирэх бямба гаригт эрэгтэйчүүдийн төрлөөр эхэлж энэ сарын 30-нд эмэгтэйчүүдийн марафоноор өндөрлөнө. Тэмцээнд оролцох гурван тамирчин Хятадын “Жордан” фирмийн хувцсаар ижилсэх юм.
Сонирхуулахад, ДАШТ-ий өмнө олон улсын хөнгөн атлетикийн холбооны ээлжит их хурал болох бөгөөд энэ үеэр IAAF-ны шинэ удирдлагуудыг сонгоно. Уг хуралд манай улсаас Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар нар оролцож шинэ ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх юм
СЭТГЭГДЭЛ БИЧИХ