Фатима Хадуева: Эмчлэх боломжгүй өвчин анагаах аргыг энэ жил нээнэ

Оросын “ТНТ” телевизээс зохион байгуулдаг “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шилдэг оролцогч болох Фатима Хадуева Монголд ирлээ.Тэрбээр 2013 оны гуравдугаар сарын 21-нд могой жилийн нээлт болсон. Өөрөөр хэлбэл, энэ үед могой жил идэвхжсэн гэсэн үг. Энэ утгаараа могой жилийн могой сар эрүүл мэндийн салбарынхны хувьд шинэ зүйлийг эрэлхийлсэн, дэвшилтэт он тохиох болно хэмээн зөгнөжээ. Мөн "Энэ жил олон жил эмчлэх боломжгүй хэмээн тодорхойлж байсан өвчнийг анагаах арга олно. Бас генетиктэй холбоотой олон нээлт хийнэ.Технологийн хувьд ч гэсэн төсөөлөхийн аргагүй дэвшилттэй сайхан жил болох юм" хэмээсэн байна. Түүнчлэн манай улсыг эдийн засгийн хувьд дэвшилтэт байна гэсэн. Тиймээс ч Монголд зүгээр ирэх бус уулзсан хүмүүсийнхээ мөнгөний зөв чиглэлийг заах зорилготой ирсэн гэнэ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ