Microsoft: Windows 10-ыг эхний өдрүүдэд 14 сая хүн байршуулжээ

Windows 10 хэрэгжиж эхэлснээс хойшхи эхний хэдэн өдөрт Microsoft-ын энэхүү үйлдлийн шинэ системийг 14 сая гаруй хэрэглэгчид өөрсдийн төхөөрөмжид байршуулсан байна.

Windows хариуцсан дэд захирал Юсуф Мехди өөрийн компанийн албан ёсны блогт өгүүлснээр, ойрын өдрүүдэд энэхүү тоон үзүүлэлт хэдэн арав дахин нэмэгдэх магадлалтай байна гэжээ.

Windows 10 өнгөрөгч долдугаар сарын 29-нд гарсан бөгөөд одоогоор бүх хэрэглэгчдийг хараахан хамарч амжаагүй байгаа аж. Тухайн үйлдлийн шинэ системтэй холбоотой ажилтнууд хоногт 24/7 горимоор ажиллаж байгаа бөгөөд хэрэглэгчдийг үйлдлийн системээ шинэчлэх явцыг дэмжин хэрэгжүүлж байна.

Microsoft-ын зүгээс шинэчлэлийг хүсэгчдийн урсгалыг зохицуулахын тулд ОС-ээ үе шаттайгаар шинэчилж байгаа юм байна. Эхний хэрэглэгчид буюу Windows Insider-ын хөтөлбөрт оролцогчдод техникийн урьдчилан харах хувилбар бүхий системийгилгээн, дараа нь Get Windows 10 хавсралтыг татсан энгийн хэрэглэгчдэд апдэйт хүрэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ