Б.Навчаа: Ларьдмагийн хоёрдугаар анги гэж байхгүй

Нүднээс далд хэрнээ нийгэмд аль хэдийнэ танил болсон гэр бүлийн хүчирхийллийг харуулсан Ларьдма кино гурван долоо хоног үзэгчдээр дүүрэн байна. Бүтээсэн дүртэйгээ төстэй амьдралаар амьдарч байснаа хэнээс ч нуудаггүй жүжигчин Б.Навчааолон хүнээс талархлын үг сонсч байсан чкиноны нээлтээ хийхээс өмнө нэг зүйлээс айж байжээ. Энэ нь "Эрчүүд намайг үзэн ядах вий" гэсэн бодол байсан гэнэ. Гэтэл харин ч эсрэгээрээ хэсэг залуус “Хэрэв нэг л буруу алхам хийвэл танай кинон дээр гардаг эрэгтэй дүр шиг харгис болох юм байна гэдгийг анхааруулж, ухаарууллаа” гэж хэлсэн байна. Түүнд энэ киноныхоо хоёрдугаар ангийг хийгээч гэсэн санал их ирэх болжээ. Гэвч жүжигчин, найруулагч бүсгүй хоёрдугаар анги гэж хийхгүй гэнэ. Тэрбээр "Аливаа зүйл нэгээрээ л үлдэх ёстой. Миний дүр шоронд орж буйгаар өндөрлөхөөс өөр төгс шийдэл байхгүй. Киноны гол дүрийн хоёр эмэгтэй хоёулаа гэр бүлийн харгис хүчирхийллээс ангижирсан. Мөн хүүхэд шоронжсон амьдралаас салж байна гэсэн бас нэг утга юм. Хүний сэтгэлийн утсыг хөндөж, яах бол гэсэн асуулт үлдээж чадсан л бол энэ уран бүтээл мөн." хэмээн ярьжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ