Хоёр Солонгосын байдал хурцадсантай холбоотой БНСУ-д байгаа монголчуудад сэрэмжлүүлж байна

Умард Солонгос БНСУ-ын Кёнги мужийн Ёнчонгүний цэргийн анги руу их буугаар 15 цаг 52 минутын үед буудсан байна. Үүний хариуд нэг цаг 12 минутын дараа Өмнөд Солонгосын тал 26 удаа 155 мм их буугаар хариу гал нээж пуужин харважээ.

Хоёр Солонгосыг тусгаарладаг цэрэггүй бүсэд өнгөрсөн долоо хоногт мина дэлбэрэн хоёр цэрэг ноцтой шархдсантай холбоотойгоор Солонгосын хойгийн байдал хурцдаад байгаа юм.

Умард Солонгосын сүүлийн халдлагатай холбоотойгоор Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдаан зохион байгуулжээ. Одоогоор Ёнчоны ойролцоох оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж буй бөгөөд БНСУ-д онц байдал зарлаад байгаа юм.

Тиймээс Кёнги мужийн Ёнчон болон Хойд Солонгостой хил залгаа бүсэд ажиллаж амьдардаг Монгол иргэддээ анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ