БСШУ-ны сайд Л.Гантөмөр сургалтын төлбөрөө бууруулахыг үүрэгдлээ

БСШУ-ны сайд Л.Гантөмөр сургалтын төлбөрөө 20-40 хувь нэмэгдүүлээд буй МУИС, АШУҮИХ-иудын Удирдах зөвлөлд төлбөрөө 10 хувиар бууруулах үүрэг өглөө.
Дээд боловсролын тухай хуулиар бол салбарын сайд сургалтын төлбөрт шууд нөлөөлөх боломжгүй. Гэхдээ улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн энэ нөхцөлд эцэг, эх олон нийтээс төлбөрийг бууруулж өгөөч гэсэн хүсэлт их ирж байгаатай холбогдуулан дээрх чигийг өгөөд байна. Төлбөрийг бууруулахдаа аль нэг хөрөнгө оруулалтаа зогсоох зэргээр тэвчиж болох зардлаа танахыг үүрэгдсэн байна.
Одоогийн нөхцөл байдлаар МУИС-ийн Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль, Олон улсын харилцааны сургуулиуд нэгдүгээр курсийн оюутны төлбөрийг 30-40 хувь, 2-4 дүгээр курсийн төлбөрийг 12 хувиар нэмэгдүүлээд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ