Ерөнхийлөгч Хятадад айлчилна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга З.Энхболд нар ирэх долоо хоногт гадаадад айлчлахаар болжээ. УИХ-ын дарга З.Энхболд энэ долоо хоногт Нью-Йорк хотноо болох Дэлхийн парламентын спикерүүдийн дөрөвдүгээр уулзалтад оролцохоор Америкийн нэгдсэн улсыг зорих аж.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх сарын 2-ноос 3-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлах юм байна.
Тэрээр Бээжин хотноо болох чөлөөлөх дайны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцоно. Мөн ирэх сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 жилийн ойн хүндэтгэлийн чуулганд оролцохоор АНУ-ыг зорих юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ