Орландо Блүүм Австрали загвар өмсөгчтэй учир ургуулжээ

Миранда Керраас салсныхаа дараа Орландо Блүүмийг Селена Гомез, Деми Мур, Эрика Пэкер гэх мэт үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй жиг ургуулсан хэмээн хэвлэлээр шуугиж байв. Гэхдээ тэр нь цуу яриа болж үлдсэн юм.

Харин Орландо Бразилийн жүжигчин Луиза Мореастай зоогийн газар үнсэлцэж байсан зургийг паппарациуд авч чадсан. Үүнээс хойш тэднийг хамт хараагүй учир хэвлэлээр дахиад л Блүүм ганцаараа үлджээ хэмээж байв. Харин Woman's Day сэтгүүлд бичсэнээр бол Орландо Австралийн загвар өмсөгч Кейт Элсворт гэдэг эмэгтэйд сэтгэл алдарч, улмаар тэд болзож байгаа гэдгийг дурджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ