Валериа Люкяанова: Хөгшрөлт бол миний айдас
“Хүн барби” хэмээн алдаршсан нийгмийн сүлжээний од, Украины фотомодельВалериа Люкяанова Америкийн “www.hollywoodlife.com” сайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Сүүлийн үед гоо сайхны хагалгаа газар авлаа. Та гоо сайхны хагалгаанд нэг бус удаа орж байснаа хүлээн зөвшөөрсөн. Таны бодлоор жинхэнэ гоо сайхан гэж юу вэ?
-Гоо сайхны хагалгааг үзэн яддаг хүмүүс бий. Тэд царай муутай хүмүүсийг бас үзэн яддаг. Би их гайхдаг. Тэгээд тэр хүмүүст ямар царайтай хүмүүс таалагдах юм бэ. Хагалгаанд орсон хүмүүсийг үзэн ядах нь утгагүй хэрэг. Тэднийг буруутгахаас илүү зоригийг нь үнэлэх хэрэгтэй. Мэдээж хэрэг хүйтэн мэс арьсыг чинь цоолох үед зугтмаар санагддаг. Хэдий өвчин намдаагч хийлгэсэн өвдөлтөөс зугтах боломжгүй. Миний бодлоор жинхэнэ гоо сайхан гэдгийг сэтгэл гэж ойлгодог. Чи үзэсгэлэнтэй, баян байлаа гээд хүн чанаргүй байвал онцгүй хэрэг.
-Таны өмнөх зургуудыг үзсэн. Одоо байгаагаасаа илүү үзэсгэлэнтэй, амьд харагдаж байсан. Гоо сайхны хагалгаанд заавал орох шаардлага байсан гэж үү?
-Өнгөрсөн дурсамжаа мартахын тулд гоо сайхны хагалгаанд орсон. Би зоригтой алхам хийгээгүй бол өмнөхөөсөө сайхан амьдарч чадахгүй. Миний сонголтыг хүндэтгэхийг хүсье.
-Хэдэн удаа гоо сайхны хагалгаанд орсон вэ. Таныг зураг авалттай үедээ л нүүрээ буддаг гэж сонссон?
-Шаардлагатай газрууддаа мэс хүргэсэн. Гэхдээ би бүхэлдээ хиймэл биш. Дасгал сургуулилтын хүчээр өнөөдрийн Валериа Люкяановаг бүтээсэн. Би зураг авалттай үедээ нүүрээ буддаг. Барбитай төстэй харагдахын тулд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг хэрэглэдэг. Тиймээс амралт эсвэл чөлөөт цаг олдсон үедээ нүүрээ будахгүйг хичээдэг. Би биенээсээ илүү арьсандаа их анхаарал тавьдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ