Нийслэл концессийн гэрээгээр ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдтэй санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Их Хурлаас 2009 онд баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого” болон 2010 онд баталсан Концессын тухай хуулийн хүрээнд Улаанбаатар хот хүн амынхаа өсөн нэмэгдэж буй эрэлт, хэрэгцээг хангах, иргэдэд хүрэх дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хувийн хэвшлийн байгууллагуудтай харилцан ашигтай түншлэн ажиллаж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж бүрдээд байна.
- Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилгыг буулгаж оффис-үйлчилгээний зориулалттай барилга барих төсөл,
- Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто зам,
- Түргэн тусламжийн төвийн салбар пункт байгуулах төсөл /ХУД/,
- Ахмадын сувилал /ХУД/,
- Налайх дүүргийн 5 дугаар хороонд 640 хүүхдийн сургууль барих,
- Налайх дүүрэгт Хүүхдийн хөгжлийн төв,
- Налайх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэртбага оврын цэвэрлэх байгууламж барихтөслүүдийнконцессын гэрээ байгуулж батлагдсан график, ажлын төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.
- Баянзүрхдүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт21 дүгээр цэцэрлэгийн хуучин байрыг буулган шинээр 240 хүүхдийн цэцэрлэг барих төсөл – “Рендербау” ХХК-тай,
- Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 100 хүүхдийн цэцэрлэг барих төсөл- “Монгол элс” ХХК-тай,
- Сонгинохайрхан дүүргийн 60 ортой Ахмадын сувиллын барилга барих төсөл – “Аваргатосон рашаан сувилал” ХХК-тай,
- Өвөр Гүнтийн 11 км авто зам барихтөсөл – “Арц суврага” ХХК-тай,
- Багануур дүүргийн 2, 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6,44 км авто замшинээр барих төсөл – “Ялгуусан” ХХК-тай,
- Гүнтийн давааны авто замыг үргэлжлүүлэн 7,36 км авто замбарих төсөл – “Билэгт зам” ХХК-тай,
- Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл - “Даией Пробис Монгол” ХХК-тай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ