Гэр бүлээрээ хөлбөмбөг тоглох уу

Би хөлбөмбөгт дуртай. Миний хүүхдүүд ч дуртай. Гэхдээ тэр бүр ногоон талбайд гарч бөмбөг өшиглөх боломж олдоод байдаггүй. Харин өнөөдөр ийм боломжийг МХБХ-ноос эцэг эхчүүд хүүхдүүдэд олгох аж. Үүнтэй холбоотойгоор холбооны үйл ажиллагаа болон Монголын хөлбөмбөг өнөөдөр ямар түвшинд байгааг олон нийтэд нээлттэй харуулах гэж байна.
Өдөрлөг 8-р сарын 22 буюу өнөөдөр 13:00 цагаас МХБХ-ны ногоон талбайд зохион байгуулагдах болно. Тус гэр бүлийн өдөрлөгөөр баг тамирчид, хүүхэд багачууд хамт олон, найз нөхөд, гэр бүлийхэнтэйгээ хүрэлцэн ирж МХБХ-ны үйл ажилгаатай танилцахаас гадна лигийн түүхэнд байгаагүй хамгийн өндөр шагналын сантай “Хүрхрээ” дээд лигийн Сэлэнгэ Пресс, Хоромхон гэсэн шилдэг багуудын тоглолтыг үзэх боломжтой юм.
Тус өдрийн бас нэгэн онцлог нь МХБХ-ноос зохион байгуулж буй “Хүрхрээ” дээд лигийн доор зохион байгуулагдах 1 дүгээр лигийн тоглолт эхэлж байгаа билээ. Дашрамд дуулгахад 1-р лиг /2-р дивизон/ -ийн тэмцээнийг Арвайн Үндэс компани мөн ивээн тэтгэж байгаа юм.
Энэхүү гэр бүлийн нээлттэй өдөрлөг нь ямар нэгэн хураамж байхгүй бөгөөд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж Монголын хөлбөмбөгийн ертөнцтэй танилцахыг урьж байна. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багийн спортыг хөгжүүлэх тусгайлсан зарлигийг гаргасан бөгөөд МХБХ ч мөн үүнд түшиглэн хөгжлийн бодлогийн хүрээнд маш олон ажлуудыг хийж байна.
Аливаа спортын хөгжлийн үндэс суурь нь зөвхөн тамирчид болоод арын алба биш үзэгч хөгжөөн дэмжигч та бүхний ч гэсэн оролцоо маш чухал. Тиймээс “Хүрхрээ” лигийн ээлжит нэгэн тойргийн тоглолтыг та бүхэнд амьд орчинд ирж үзэхээс гадна амралтын өдрөө спортоор амьсгалж гэр бүлээрээ хөгжилтэй өнгөрүүлээрэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ