"Монголын тэмүүлэл" баг II шатанд үлдлээ

Холбооны Цом-2015” тэмцээний дараагийн шатанд өрсөлдөх багууд тодорсоор байна.

Наймдугаар сарын 21-ний буюу өчигдрийн эхний тоглолт олноо Ц хэмээн алдаршсан Ц.Ганхуяг дасгалжуулагчтай “Монголын Тэмүүлэл” болон Багануур дүүргийн багуудын тоглолт байлаа. Багануур дүүргийн “Багануур” баг эхний 15 минутад эсрэг багаа илүүрхэж, улмаар гоолын салхийг нээсэн бөгөөд харамсалтай нь уг тэргүүллээ удаан хадгалж чадалгүй эхний хагасд хаалгандаа маш хурдан 3 гоолыг алдсан. "Монголын Тэмүүлэл" баг тэнцээний гоолыг оруулсаны дараачаар тоглолт нь эрс сэргэж хувилбартай довтолгоонуудыг олноор гүйцэтгэсэн. Эсрэг багийн хамгаалалтыг сарниулах үүднээс жигүүрийн тамирчдаа түлхүү ашигласан нь өнөөдрийн хожлын гол үндэс байлаа. Улмаар 2-р хагаст багууд тун нээлттэй тоглолтыг үзүүлж 5:2 харьцаатай 3Монголын Тэмүүлэл3 эхний тойргоо амжилттай давлаа.

“Континенталь” клуб дараагийн шатанд шалгарлаа

Өчигдөр МХБХ-ны ногоон талбайд Холбооны цомын тэмцээний 3 дахь өдрийн 2 дахь тоглолт сонирхогчидын лигийн тэмцээнүүдэд тогтмол сайн оролцдог “Континенталь” клуб болон шинээр гарч ирж буй “Хад” клуб нарын хооронд болсон байна.

Мэдээж холбооны цомын дүрмийн дагуу хожил авсан баг дараагын шатанд шалгарч байгаа учир хоёр баг тун хянуур тоглож эхэлсэн юм. Ингээд тоглолтын эхний гоолыг “Континенталь” клубын Серби лигонер Х.Ислам 12 дахь минутанд оруулсан. Х.Ислам улмаар дахин 15, 76, 83 дахь минутуудад гоолдож покер хийсэн байна.

Харин “Хад” клубээс тэнцээний гоолыг тоглолтын 45 дахь минутанд С.Алтангэрэл хийж нэр төрөө аварсан. Мөн хашир туршлагтай “Континенталь” клубын дасгалжуулагч Б.Эрдэнэбат сэлгээгээр Герман лигонер К.Маркыг оруулж ирсэн нь нүдээ олж Герман эр 68, 69, 85 дахь минутуудад гоолдож хет рик хийжээ. Удалгүй шүүгч шүгэлээ үлээсэнээр тоглолт дуусч “Континенталь” клуб 10:1 ын харьцаатай “Хад” клубыг буулгаж авсанааар дараагын шатанд шалгарж байна. Тэдний дараагын өрсөлдөгч бол дотоодын лигийн топ 2 клуб болох “Эрчим” болон “Хоромхон” клубүүдийн аль хожсонтой нь нүүр тулах болно. “Континенталь” клубын дараагын тоглолтонд амжилт хүсье. Өнөөдөр Холбооны цомын 4 дэх өдрийн эхний тоглолт өнөөдөр өглөө 09:00 цагаас “Туулын Том Тулнууд” клуб “Legend” клубын эсрэг тоглох хуваарьтай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ