Жүдо бөхийн ДАШТ эхэллээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Казахстаны Астана хотноо эхэлнэ.

Энэ удаагийн Дэлхийн аваргад Монгол Улсаас эрэгтэй 9, эмэгтэй 9, багийн барилдаанд нэмэгдэж 3 гээд 21 жүдоч өрсөлдөнө. Нийтдээ энэ дэлхийн аваргад 137 орны эрэгтэй 495, эмэгтэй 328 жүдоч оролцож байгаа.

Тэмцээний өдөр бүрийн урьдчилсан барилдаан орон нутгийн цагаар 11.00 цагт буюу Улаанбаатарын цагаар 14.00 цагаас эхлэх юм. Харин шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагаас болох бөгөөд ДАШТ-ийг МҮОНТВ, ETV, SPORTBOX, C1 телевизүүд наймдугаар сарын 24-30-ны өдрүүдэд эх орон даяар шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болжээ.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр манай шигшээ багийн хоёр гол найдвар Астанагийн татамид гарна. Эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаанд Гавьяат тамирчин, отгон дэлхийн аварга Г.Болдбаатар, анх удаа Дэлхийн аваргыг зорьж буй Ц.Цогтбаатар нар зодоглох бол эмэгтэй 48 кг-д Монголын шигшээ багийн найдваруудын нэг, Гавьяат тамирчин М.Уранцэцэг өрсөлдөнө. Дашрамд дурдахад өчигдөр тэмцээний сугалаа болж, манай 18 жүдочийн ес нь эхний тойрогтоо гоц мөргөсөн байна.

Наймдугаар сарын 24. Эрэгтэй 60 кг, Эмэгтэй 48 кг.

Наймдугаар сарын 25. Эрэгтэй 66 кг, Эмэгтэй 52 кг.

Наймдугаар сарын 26. Эрэгтэй 73 кг, Эмэгтэй 57 кг.

Наймдугаар сарын 27. Эрэгтэй 81 кг, Эмэгтэй 63 кг.

Наймдугаар сарын 28. Эрэгтэй 90 кг, Эмэгтэй 70, 78 кг.

Наймдугаар сарын 29. Эрэгтэй -100, +100 кг, Эмэгтэй +78 кг.

Наймдугаар сарын 30. Эрэгтэй, эмэгтэй багийн барилдаан.

ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ баг

Эрэгтэй шигшээ

1. Ганбатын Болдбаатар 60 кг

2. Ц.Цогтбаатар 60 кг

3. Даваадоржийн Төмөрхүлэг 66 кг

4. Хашбаатарын Цагаанбаатар 66 кг

5. Сайнжаргалын Ням-Очир 73 кг

6. Ганбаатарын Одбаяр 73 кг

7. Нямсүрэнгийн Дагвасүрэн 81 кг

8. Лхагвасүрэнгийн Отгонбаатар 90 кг

9. Найдангийн Түвшинбаяр -100 кг

Эмэгтэй шигшээ

1. Мөнхбатын Уранцэцэг 48 кг

2. Мөнхбаатарын Бундмаа 52 кг

3. Адъяасамбуугийн Цолмон 52 кг


4. Доржсүрэнгийн Сумъяа 57 кг

14. Алтайгийн Батзул 57 кг
15. Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа 63 кг

16. Цэнд-Аюушийн Цэрэннадмид 63 кг

17. Пүрэвжаргалын Лхамдэгд -78 кг

18. Одхүүгийн Жавзмаа+78 кг

Багийн барилдаанд нэмэгдэх жүдочид

Б.Тэмүүлэн /100 кг/

О.Ууганбаяр /81 кг/

Б.Мөнхтуяа /78 кг/

Дасгалжуулагч
Одвоогийн Балжинням
Дашгомбын Баттулга
Гантөмөрийн Дашдаваа
Хишигбатын Эрдэнэт-Од
Шархүүгийн Цэвэлмаа нар оролцоно.

Дэлхийн аварга болсон жүдоч олимпийн эрхийн 900 оноо, дэд байрт шалгарсан бөх 540 оноо, хүрэл медаль хүртсэн бол 360 оноогоор чансаагаа ахиулах юм.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ