АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж сайд нарын асуудлыг хэлэлцэнэ
Ардчилсан намын дээд байгууллага болох Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдахаар гишүүддээ зар тараажээ. Гүйцэтгэх зөвлөлөөр ЗГ-ын бүтцийн асуудлыг ярилцаж АН-аас томилогдох шинэ сайдуудын талаар шийдэлд хүрэх юм байна.
Одоогийн байдлаар намаас Г.Баярсайханыг Хөдөлмөрийн сайдад, Л.Эрдэнчимэгийг Зам тээврийн сайдад, Н.Батбаярыг Сангийн сайдад тус тус томилуулахаар оруулж ирсэн. Харин Ерөнхий сайд Г.Баярсайханаас бусдыг нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Тиймээс өнөөдөр хуралдах Гүйцэтгэх зөвлөл сайд нарын нэрсийг эцсийн байдлаар тогтоод бүлэгт танилцуулах болох Их хуралд өргөн барих заавар чиглэл өгнө гэж эх сурвалжууд мэдээллээ. Гүйцэтгэх зөвлөлийн хурал 15.00 цагаас эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ