О.Баасанхүү Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар мэдээлэл хийнэ

Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр 11.30 минутаас мэдээлэл хийхээр болжээ. Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавьсанаас хойш 14 хоног өнгөрсөн. Харин уг хоригийг УИХ хүлээж авах эсэх нь мэдэгдэхгүй байгаа.
Засгийн газраас ирэх намрын чуулганаар Өршөөлийн хуулийн хоригийг хэлэлцэнэ хэмээн мэдэгдээд байгаа юм. Тэгвэл Өргөдлийн байнгын хороон дарга эдгээр асуудлын талаар мэдээлэл хийх бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ