500 сая ам.долларын хөрөнгө оруулалт оржээ

2010 оноос тасралтгүй өсөж байсан гадаадын хөрөнгө оруулалт 2013 оноос огцом буурсаар байна. 2014 оны эхний хагас жилд 380 сая америк долларын хөрөнгө оруулалт орж ирж байсан бол энэ оны эхний хагаст 500 сая ам.доллар орчим хөрөнгө оруулалт орж ирээд байгаа юм байна.

Монголбанкнаас гаргасан мэдээллээр энэ онд гадаадын хөрөнгө оруулалт орж ирээгүй буюу хасах дүнтэй гарсан. Харин хөрөнгө оруулалтын газрын дарга гадаадын хөрөнгө оруулалт тасралтгүй орж ирж байгаа гэлээ.

Албан ёсны тоо харвал 2008 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 845 сая доллар байсан бол 2010 оноос 1 тэрбум 671 сая, 2011 онд хамгийн их буюу 4 тэрбум 715 сая долларт хүрсэн юм.

ХАРИН 2013 оноос гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч 2 тэрбум доллар болсон бол 2014 оны эхний хагаст 380 сая долларт хүрсэн юм. Манай улсад хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн улс бол бнхау юм. ОХУ удаалж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ