Гайхамшигтай, аймшигтай түүхийн үнэнүүд

Техник технологийн хурдацтай хувьслын эрин зуун хэдий ч гэрэл зураг түүхийг хүүрнэн өгүүлэх төдийгүй сэтгүүл зүйн салшгүй томоохон төрөл болон хөгжсөөр. Фото сэтгүүл зүйн өнөөгийн хөгжилд хувь нэмэр оруулах, дэлхийн шилдэг гэрэл зургуудыг шалгаруулах, сурталчлах зорилгоор Нидерланд улсад 1955 онд байгуулагдсан Фото сэтгүүл зүйн нийгэмлэг жил бүр өөрийн нэрэмжит шилдэг гэрэл зургийг шалгаруулдаг уламжлалтай. Нидерландын эзэн хаанаас ивээн тэтгэдэг тус шагналын 2011, 2012 оны шилдэг зургуудаар дайны хөлөөс салахгүй байгаа Арабын орнуудын зураг тодорсоор байгаа.
Тэгвэл ихэнх шилдэг гэрэл зургууд тухайн үеийнхээ гамшиг, дайн тулааны зургууд болон үлдсэнийг та анзаарах бизээ.
Та бүхэнд сонирхолтой байх болуужин хэмээн өдгөөг хүртэлх оны дэлхийн шилдэг гэрэл зургаар тодорсон гэрэл, сүүдрийн гайхамшгуудаас түүвэрлэн авч нийтэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ