Х.Цагаанбаатар 30 секундэд цэвэр ялагдлаа

"Астана-2015" ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанууд явагдаж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -66 кг, эмэгтэйчүүдийн -52 кг-ын жингийн барилдаан явагдаж медалийн эзэд тодрох юм. Астанагийн дэвжээнд -66 кг-д зодоглож байгаа гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дөнгөж сая хоёр дахь өрсөлдөгчтэйгөө барилдлаа.
Манай бөхийн учраа 2014 онд Челябинскийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан ОХУ-ын Камал Хан Магомедов байсан бөгөөд цаг эхэлснээс 30 секундын дотор манай бөхийг цэвэр ялснаар тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боллоо. Мөн энэ жинд барилдаж байгаа, чансаагаараа жингийнхээ гуравт бичигдэж байгаа Д.Төмөрхүлэг эхний өрсөлдөгчөө ялаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ