Манай гурван жүдоч дэлхийн аваргыг амжилттай үргэлжлүүлж байна

Гавьяат тамирчин хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар ОХУ-ын жүдоч Магомедовт цэвэр ялагдсан.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдаж манай жүдоч Д.Төмөрхүлэгийн хувьд D хэсгийг тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо хийлж, хоёр дахь тойрогтоо Сербийн жүдоч Марко Вукицевичийг ялаад байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь Украины Георг Хачатрян.

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдаж байгаа М.Бундмаа, А.Цолмон нар мөн амжилттай барилдаж байна. М.Бундмаагийн хувьд АНУ-ын Анжелика Делгадог цэвэр ялж, удаад нь Өмнөд Солонгосын Ким Ми Риг мөн л цэвэр ялаад байна. Дараагийн учраа нь ОХУ-ын Наталья Кузуютина.Наталья Кузуютина нь 2014 оны дэлхийн аваргын хүрэл медальт, өдгөө жиндээ чансаагаараа гуравт бичигдэж яваа ОХУ-ын сайн жүдочдын нэг.

Харин ОУХМ Адьяасамбуугийн Цолмонгийн хувьд эхний тойрогтоо Канадын жүдочийг ялж хоёр дахь тойрогтоо дөнгөж сая ОХУ-ын жүдоч Юлия Рыжоваг торгуулийн үнэлгээгээр буулгаж авлаа. Дараагийн өрсөлдөгч нь Туркменстаны Гулбадам Бабамуратова юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ