М.Бундмаа дэлхийн аваргыг орхилоо

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдаж байгаа М.Бундмаа, АНУ-ын Анжелика Делгадог цэвэр ялж, удаад нь Өмнөд Солонгосын Ким Ми Риг мөн л цэвэр ялаад байсан.

Тэгвэл шилдэг наймд үлдэхийн төлөөх гуравдугаар тойргийн барилдаанд ОХУ-ын Наталья Кузуютинатай барилдаж торгуулийн үнэлгээгээр харамсалтайгаар ялагдлаа.

Наталья Кузуютинагийн хувьд 2014 оны дэлхийн аваргын хүрэл медальт, өдгөө жиндээ чансаагаараа гуравт бичигдэж яваа ОХУ-ын сайн жүдочдын нэг. Наталья Кузуютина манай жүдочийг ялснаар хэсгийн аваргын төлөө барилдах эрхээ авлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ