Д.Төмөрхүлэг хүрэл медаль атгаад алдлаа

Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Астанагийн дэлхийн аваргад барилдсан манай жүдоч Д.Төмөрхүлэг дөнгөж сая хүрэл медалийн төлөөх барилдаанаа хийлээ.

Тэрээр Израйлийн жүдоч Голан Поллактай барилдаж ялагдлаа. Д.Төмөрхүлэг барилдааны турш илүүрхэж торгуулийн үнэлгээ салгаж барилдсан боловч цаг дуусахаас 5 секундын өмнө сөрж хутгуулаад юко үнэлгээ алдаж ялагдлаа.

Ингэснээр манай жүдоч шагналт тавдугаар байранд орлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ