Казакстаны нэр дээр барилдаж байгаа жүдоч Г.Отгонцэцэгийн селфи

Казакстаны нийслэл Астана хотноо 2015 оны жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Монголчуудын анхаарал шигшээ багийн жүдочдоосоо гадна бас нэгэн монгол жүдоч руу чиглэж байсан нь ОУХМ Галбадрахын Отгонцэцэг. Тэрээр Казакстан улсын иргэн болж тус улсын нэрийн өмнөөс барилдаж байгаа бөгөөд анхны томоохон тэмцээн нь энэ удаагийн дэлхийн аварга байлаа. Казакстан улсад зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаар нь ч тэр, Г.Отгонцэцэг нэлээдгүй олны анхааралд байсан боловч эхний тойрогтоо хийлж, хоёр дахь тойрогтоо Өмнөд Солонгосын жүдоч Жеон Бо Кеонд юко үнэлгээ алдаж ялагдсанаар дэлхийн аваргыг өндөрлөсөн. Тэгвэл ОУХМ Г.Отгонцэцэгийн "өөрөг" буюу селфиг уншигчдадаа сонирхуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ