Өнөөдөр манай дөрвөн жүдоч барилдана

Казакстаны нийслэл Астана хотын Алау ордонд дэлхийн шилдэг жүдочид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Доржсүрэнгийн Сумъяа, Алтайн Батзул, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Сайнжаргалын Ням-Очир, Ганбаатарын Одбаяр нар Астанагийн татамид гарна.

Энэ өдөр манай дөрвөн жүдоч барилдахаас эрэгтэйчүүдийн 73 кг-д олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир эхний барилдаанаа Мозамбикийн П.Эдисонтой, Г.Одбаяр ОХУ-ын Муса Могушковтой хийх юм. С.Ням-Очир "В", Г.Одбаяр "С" хэсэгт багтсан бөгөөд хоёр бөхийн хувьд эхний тойрогт хийлсэн.

Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа "D" хэсгийг тэргүүлсэн бол залуу бөх А.Батзул "А" хэсэгт багтсан. А.Батзулын хувьд Филиппиний Ф.Ренатай эхний барилдаанаа хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ