Эрдэнэт үйлдвэрийн ажилчин ослоор амиа алджээ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт өчигдөр нэгэн харамсалтай явдал болж, ослоор хүн амиа алдсан байна.

Тус үйлдвэрийн нэгэн ажилтан Баяжуулах үйлдвэрийн буталгаа хийх ган бөмбөлгийн хэсэгт цэвэрлэгээ хийж байгаад санамсар болгоомжгүйн улмаас багажныхаа ишийг дамжуурганд алдаж улмаар өөрөө татагдан амиа алджээ.

Хэдэн жилийн өмнө мөн л үйлдвэрийн энэ хэсэгт бутлах машин дотор ажиллаж байгаад хоёр ажилтан амиа алдсан эмгэнэлт хэрэг гарч байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ