А.Батзул цэвэр ялалтаар тэмцээнээ эхлүүллээ

Казакстаны нийслэл Астана хотын Алау ордонд дэлхийн шилдэг жүдочид хурд хүч, авхаалж самбаагаа дөрөвдэх өдрөө сорьж байна. Өнөөдөр 57 кг-ын жинд Доржсүрэнгийн Сумъяа, Алтайн Батзул, 73 кг-ын жинд Сайнжаргалын Ням-Очир, Ганбаатарын Одбаяр нар зодоглоно.
Энэ өдөр манай дөрвөн жүдоч барилдахаас эрэгтэйчүүдийн 73 кг-д олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир эхний барилдаанаа Мозамбикийн П.Эдисонтой, Г.Одбаяр ОХУ-ын М.Могушковтой хийх юм. С.Ням-Очир "В", Г.Одбаяр "С" хэсэгт багтсан бөгөөд хоёр бөхийн хувьд эхний тойрогт хийлсэн.
Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа "D" хэсгийг тэргүүлсэн бол залуу бөх А.Батзул "А" хэсэгт багтсан. А.Батзулын хувьд Филиппиний Ф.Ренатай эхний барилдаанаа хийж цэвэр ялалтаар тэмцээнээ эхлүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ