Өнөөдөр Эх нялхасын баруун талын замыг нээнэ

Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу Эх нялхасын баруун талын 460 метр авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 12 цагт нээж үргэлжлүүлэн 6 сарын 1-ны өдрийг хүртэл Хасбаатарын гудамжны баруун хэсэг буюу 3, 4-р хорооллын эцсийн буудлын уулзвараас хойш “Нэхий плаза” хүртэлх 280 метр авто замыг хааж зам засварын ажил хийхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар 19-р хорооллын арын 4 км авто зам засвар,шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын зүүн хэсэг буюу Гандийн гудамжнаас Энхтайваны гүүр доогуур Петровис Шатахуун түгээх станц хүрэх 500 метр зам, Чулуун овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1,8 км авто зам, Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу хорооллын ахуйн үйлчилгээний уулзвараас хойш хуучнаар Эх нялхасын төвийн баруун хойд уулзвар хүртэлх 460 метр автозам,Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн зам тус тус хаалттай байна. Маргааш Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1,2 км авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэх бол 05 сарын 27-н буюу даваа гарагаасСХД-ийнҮйлдвэрчний эвлэлийн гудамжны Баянхошуу чиглэлийн 3,4 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээндХаны материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэл 1,4 км авто замыг хааж хучилтын ажил хийгдэнэ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ