Никитоны Бачка 43 хүрлээ

"Никитон" Баачка буюу МУУГЗ Б.Батчулуун өнөөдөр 43 нас хүрч байна. Тэрбээр 1972 оны энэ өдөр Ж.Батсайханы хүү болон мэндэлжээ. Түүний өвөөг Г.Жамъян гэдэг бөгөөд Төрийн их хуурч, морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, төрийн соёрхолт хүн Харин аавыг нь Ж.Батсайхан гэдэг ба нэгэн үеийг байлдан дагуулж байсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагч гишүүний нэг билээ.
"Үүлэн үст", "Янаг цэцэг", "Нандин шүтээн", "Чи минийх" зэрэг олон сайхан дууг дуулж, амилуулж, та бидний сэтгэлд зүрхэнд хоногшуулсан дуучинд нийт сонсогч фенүүдийнх нь өмнөөстөрсөн өдрийн халуун мэндийг дэвшүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ