С.Ням-Очир гавьяат цэвэр яллаа

Монгол Улсын гавьяат тамирчин С.Ням-Очир эхний барилдаанаа хийлээ. Тэрээр 73 кг-ын жинд барилдаж байгаа бөгөөд эхний хоёр тойрогтоо хийлж гурав дахь тойрогтоо Тажикстаны Кароматулло Хакимовтой таарч барилдан цэвэр яллаа.

Манай жүдоч барилдааны турш илүүрхсээр сөхөж үүрэх мэхээр цэвэр ялснаар дэлхийн аваргыг цааш үргэлжлүүлэхээр боллоо.

Манай бөхийн дараагийн учраа дэлхийд чансаагаараа долдугаарт бичигддэг Словений жүдоч Рок Драксич байх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ