Г.Одбаяр дахин хүнд барилдаан хийж яллаа

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдаж байгаа ОУХМ Г.Одбаяр дөнгөж сая хоёр дахь тойргийн барилдаанаа хийлээ. Манай жүдочийн эхний учраа тун хатуу таарсан бөгөөд ОХУ-ын жүдоч Муса Могушков байсан юм. Могушковтой манай бөх их ухаалаг барилдаж торгуулийн оноогоор илүүрхсээр цаг дуусахаас өмнө цэвэр ялсан. Тэгвэл хоёр дахь тойргийн учраа болох Бельгийн Сами Коучитай оноо тэнцэж цаг сунгаж барилдсаар нэмэлт цагт идэвхтэй барилдаж үнэлгээ авснаар өрсөлдөгчөө буулгаж авлаа.
Ингэснээр манай жүдоч ОУХМ Г.Одбаяр шилдэг 16-д үлдээд байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь жиндээ дэлхийд гуравт бичигдэж байгаа Гүржийн бөх Нугзари Таталашвили юм. Харин энэ жинд барилдаж байгаа гавьяат тамирчин С.Ням-Очирын хувьд эхний хоёр тойрогтоо хийлж гуравтаа Тажикстаны Кароматулло Хакимовыг цэвэр ялж мөн шилдэг 16-д үлдээд байна. Түүний өрсөлдөгч нь Словенийн Рок Драксич.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ