Г.Одбаяр хэсгийн аваргын төлөө барилдах эрхээ авлаа

ОУХМ Г.Одбаяр шилдэг 16-д үлдээд байсан. Тэгвэл саяхан гурав дахь тойргийн барилдаанаа хийлээ. Манай бөхийн өрсөлдөгч нь жиндээ дэлхийд гуравт бичигдэж байгаа Гүржийн бөх Нугзари Таталашвили байсан бөгөөд ихэд ухаалаг барилдсаны хүчинд түүнээс торгуулийн үнэлгээ салгаж ялалтыг авсан юм.

Маш хүчтэй өрсөлдөгчөө ялснаар Г.Одбаяр маань хэсгийн аваргын төлөө Хойд Солонгос, Чехийн бөхчүүдийн ялсантай барилдах эрхээ аваад байна.

Манай жүдочийн эхний учраа тун хатуу таарсан бөгөөд ОХУ-ын жүдоч Муса Могушков байсан. Могушковтой манай бөх ухаалаг барилдаж торгуулийн оноогоор илүүрхсээр цаг дуусахаас өмнө цэвэр ялсан. Тэгвэл хоёр дахь тойргийн учраа болох Бельгийн Сами Коучитай оноо тэнцэж цаг сунгаж барилдсаар нэмэлт цагт идэвхтэй барилдаж үнэлгээ авснаар өрсөлдөгчөө буулгаж авсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ