Дархан аварга Д.Цэрэнтогтох таалал төгсжээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, баяр наадмын манлай Даяар Дурсагдах Далай Даян Дархан аварга Д.Цэрэнтогтох өчигдөр зуурдаар таалал төгсжээ. Монгол бөхийн дэвжээ бөхийж, нэгэн цуут бөх орчлонгоос халилаа. Эгэлхэн, даруухан, энгүй сайхан дархан аварга минь энхжингийн орондоо амгалан нойрс доо.

Ум ма ни бад мэ хум

Дархан аварга Д.Цэрэнтогтох агсаны гэр бүл, шавь нарт гүн эмгэнэл илэрхийлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ