Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе Бээжинд парад үзнэ

Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе ирэх 9-р сарын 3-нд тэмдэглэхБНХАУ-ын Японыг эсэргүүцэх дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсан түүхт 70 жилийн ойн баярын үйл ажиллагаанд урилгаар оролцох болсон билээ.

Тэрээр баярын хурлын үйл ажиллагаанд оролцоно гэж мэдэгдэж байсан ч БНХАУ-ын армийн цэрэг,техникийн сүр жавхлант жагсаалын үйл ажиллагааг үзэх нь тодорхой бус байсан юм. Тэгвэл өнөөдөр түүний тус улсад айлчлах нэг шөнө, хоёр өдрийн айлчлалын хуваарь тодорхой боллоо.

Ерөнхийлөгч Пак Гын Хе 9-р сарын 3-нд Бээжин хотноо хүрэлцэн очсон даруй дэлхийн бусад 30-н орны тэргүүлэгчдийн хамт баярын хуралд оролцож, БНХАУ-ын армийн цэрэг, техникийн сүр жавхлант парадыг үзэх ажээ. Тэрээр үүний дараа Шанхай хотод очиж тэнд нээгдэж буй БНСУ-ын Консулын түр газрын нээлтийн ажиллагаанд оролцож, тус хотод ажиллаж, амьдардаг Солонгос иргэдийн төлөөлөгчидтэй уулзах юм байна. Харин дараа нь Солонгос, Хятад улсын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцсоны дараа тэр оройдоо эх орондоо хүрэлцэн ирэхээр болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ