Гватемалын шоронгийн хогийн цэгээс долоон хоригдлын цогцос олджээ
Өнгөрөгч лхагва гаригт Гватемалын чанга дэглэмтэй хорих газрын хогийн цэгээс долоон хоригдлын цогцос олдсон бөгөөд тэдгээр цогцоснууд гадны хүчин зүйлийн нөлөөтэйгээр амиа алдсан байна. Эл Бүкэорон шоронгийн албаны хүмүүсийн мэдээлж буйгаар тэдгээр амиа алдсан хоригдлууд нь Төв Америкийн зартай гэмт этгээд, хар тамхины хаан Мара Салватручагийн бүлгийн хүмүүс байсан гэв.
Гэвч одоогоор цогцоснуудыг хэн болохыг таниагүй байгаа бөгөөд тус хэргийг мөрдөж буй цагдаагийн ажилтнууд уг хэрэг хар тамхины бүлэглэлийн хоорондын тэмцлээс үүдэлтэй хэмээв. Тус шоронд 521 хоригдол байдгаас 286 нь Мара Салватручагийн бүлгийн гишүүд аж. Тэднийг бүхэл биеийн шивээсээр нь амархан таньдаг байна.
Гэмт бүлэглэлийн цуст дайн Төв Америкийг дэлхийн хамгийн их гэмт хэрэгтэй бүс нутгийн нэг болгож байна. Дэлхийн хамгийн их гэмт хэрэг гардаг таван улс байдаг бөгөөд үүний дөрөв нь Төв Америкийн улсууд аж. Үүний нэг болох Гватемал энэ жагсаалтын тавдугаарт бичигддэг бөгөөд 100 мянган хүний 39.9 аллагад холбоотой байдаг гэсэн судалгааг НҮБ-с гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ