Өнөөдрөөс хаах замууд

1. Хасбаатарын гудамжны баруун хэсэг буюу 3, 4-р хорооллын эцсийн буудлын урд уулзвараас хойш "Нэхий плаза" төвийн баруун хойд уулзвар хүртэлх 280 метр авто замыг тавдугаар сарын 25-ны 23 цагаас эхлэн хааж, хучилтын ажил гүйцэтгээд зургадугаар сарын 01-нд нээнэ.

2. 2013.05.25 – 2013.06.20 хүртэл Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1.2 км авто замыг хэсэгчлэн хааж хучилтын ажил хийнэ.

3. СХД, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны Баянхошуу чиглэлийн 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд: 2013.05.27 – 2013.06.15 хүртэл Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэл 1.4 км авто замыг хааж хучилтын ажил хийнэ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ