Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид нар ялагдлаа

"Астана-2015"-ын дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдаж байгаа ОУХМ Ц.Мөнхзаяа, ОУХМ Ц.Цэрэннадмид нар дөнгөж сая дараалсан барилдаан хийлээ. Харамсалтай нь манай бөхчүүд учраадаа ялагдлаа.

ОУХМ Ц.Цэрэннадмидын хувьд шилдэг наймд үлдэхийн төлөөх барилдаанд Нидерландын Аника Ван Эмденд нэмэлт цаг оноогоор хожигдсон бол ОУХМ Ц.Мөнхзаяагийн хувьд Словенийн Тина Трстенжактай барилдаж хугацаа дуусахаас өмнө цэвэр ялагдлаа.

Ингэснээр манай жүдоч хүрэл медалийн төлөө дагах барилдаан хийх боломжтой болж байна. Хэрвээ өрсөлдөгчөө буулгаж авсан бол мөнгөн медалийн төлөө барилдах боломж олох байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ