Петрочайна Дачин Тамсаг ажилчдаа шантаажилж байна

Петрочайна дачин тамсаг ХХК-ийн ажилчид өнөөдрөөс ажил хаялт зарлалаа. Тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос хоёр ч удаа ажил хаялтаа хойшлуулсан бөгөөд компанийн удирдлагын зүгээс цалинг нь дутуу хагас нэмээд, ажилласан жилийн нэмэгдлийг нь хасч, ажлын хоногийг багасгах, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх хамтын гэрээ хийхээс ч татгалзжээ. Ажил хаялтад ээлжээр ажиллаж буй 160 гаруй хүн оролцож байгаа аж.

Хэдийгээр тус компанийн ажилчид өмнө нь жагсаал цуглаан хийж тэмцдэг ч тус байгууллагын удирдах албан тушаалтнууд нь монголд байдаггүй учир үр дүнд хүрдэггүй аж. Мөн өмнө нь хийсэн тайван жагсаалын үеэр ажил хаялт хийвэл хий танай улсад нийлүүлж байгаа бензин А 93 тасарна гэх мэтээр шантааж хийжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ