Өнөөдөр хүнд жингийн барилдаанууд явагдана

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилнэ. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг, 78 кг жингийн барилдаан болно.
Манай улсаас энэ өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 78 кг-д П.Лхамдэгд нар барилдана.
Л.Отгонбаатар эхний барилдаанаа Шведийн Н.Маркустай хийнэ. Түүний жинд нийт 62 бөх барилдахаас тэрээр “С” хэсэгт багтжээ. Харин П.Лхамдэгд “А” хэсэгт орсон бөгөөд Польшийн П.Дариятай учраа таарчээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ