ХУД-т байрны дээвэр нурж, 86 настай эмээг бэртээжээ

Улаанбаатар хотод ашиглалтын хугацаа дууссан олон барилга байна. Гэвч эдгээр барилгуудыг буулгаж, шинээр барилга барих захирамж байдаг ч бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа юм.

Үүний нэг тод жишээ бол Хан-Уул дүүргийн 34 дүгээр байр юм.

Тус байрны оршин суугчид хэзээ мөдхөн нурах эрсдэлтэй орчинд амьдарч байна. Бидний нэрлэж заншсанаар Нисэхийн цагаан гэгддэг эдгээр барилгад хүн амьдрах боломжгүй ашиглалтын шаардлага хангахгүй гэх мэргэжлийн хяналтын газраас гурван жилийн өмнө акталж байжээ.

Гэсэн хэдий ч холбогдох байгууллагууд арга хэмжээ авахгүй байсаар орон сууцны нэг давхрын айлын дээвэр нурж, 86 настай эмээ бэртжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ