АНУ-ын Стэнфордын Их Сургуулийн эмч профессорын баг Монголд айлчилна

Эмнэлгийн яаралтай тусламжийн салбар нь манай улсад харьцангуй хожуу хөгжиж байгаа бөгөөд уг салбарыг дэлхийн түвшинд хүргэжхөгжүүлэхэд олон асуудал тулгарчбайгаагийн нэг нь мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх асуудал билээ. Үүнтэй холбогдуулан АНУ Стэнфордын Их Сургуулийн эмч профессоруудын баг 2015 оны 9-р саны 1-11-ны хооронд Монголын Үндэсний Их Сургууль дээр айлчлан ирэхгэж байна. Энэ үеэр Стэнфордын Их Сургуулийн Анагаах Ухааны Сургууль, Монголын Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургууль, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхим хамтран Монгол Улсын хэмжээнд “Нотолгоонд суурилсан яаралтай тусламжийн орчин үеийн ололт амжилтууд ” сэдэвт хоёр орны хамтарсан хурлыг 2015 оны 9-р сарын 8-9-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг хурлын зорилго нь Монголын эмч, сувилагч нарт эмнэлгийн яаралтай тусламжийн талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, яаралтай тусламжийн талаарх сүүлийн үеийн дэлхийн чиг хандлагыг танилцуулахад оршино Мөн нийт оюутан залуучуудад зориулсан манлайллын талаарх GRASP Mongolia сургалт, Яаралтай тусламжийн зайн сургалтанд хамрагдсан эмч нарт зориулан гардан үйлдлийн хоёр өдрийн сургалтыг Монголын Үндэсний Их Сургууль дээр зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийгwww.mnu.edu.mn сайтаас авна уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ