Машин хулгайлсан этгээд ноцтой осол гаргалаа

Машин хулгайлсан этгээд зугтаж явахдаа ноцтой осол гаргасан гэж эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Чингисийн талбайн урд төв замд Pruis маркийн 59-09 УНК автомашин осолдсон байна.
Ослын талаар Замын Цагдаагийн газраас тодруулах гэсэн боловч хэргийг шалгаж байгаа тул одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна гэв. Азаар хүний амь нас эрсдээгүй ч жолоо барьж явсан этгээд бэртсэн гэж байна. Ослын шалтгааныг тодруулахаар ЗЦГ-ынхан ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ